Танилц: Нийслэлийн Засаг даргын захирамж
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа. Захирамжийн агуулга нь нийслэлийн иргэдийг коронавирусын халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэжээ.
Захирамжид:
- -Улаанбаатар хотруу орох, гарах автомашины хѳдѳлгѳѳнийг 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл үргэлжлүүлэн хориглох
- -Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох
- -Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх
- -Шинэ коронавирусын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах
- - Ресторан пабын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахыг зѳвшѳѳрѳх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.