СУРВАЛЖЛАГЫН БАГ: Сайн чанарын үүлдрээр малчдын орлогийг нэмэгдүүлэгч “Сайн уу” компанид

784

"Ядуурлаас ангижруулахуй-Хятад Улс” Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлага хүрч байна. Манай сурвалжлагын баг хамт олон энэ удаад Улаан цав хотын Дөрвөд хошууны "Сайн уу” хонины үүлдрийн компанитай танилцлаа.

Энэхүү компани нь нутгийн хонийг сайн үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн, малын үүлдэр угсаа гарлыг сайжруулж ингэснээр нутгийн иргэдийн аж ахуй амьдрал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж байгаа компани аж.

Анх 1997 онд Дөрвөд хошууны малчин Ли Жюүньлүн "Шинэ малчдын хонь тэжээх нийгэмлэг”-ийг 9 малчин айл өрхтэй хамтран байгуулснаар "Сайн уу” компанийн ажлын гараа эхэлж өдгөө 10 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн малчдын хонь тэжээж орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ экологийн нөхөн сэргэлтийн хос ялалтыг үүрэг чиглэлээ болгон ажиллах болсон нь "Сайн уу” компанийн орчин үеийн үрийн аж ахуй нэгж байгууллага болон хөгжихөд нь нөлөөлжээ.

Ийнхүү Дөрвөд хошуунд хөгжиж ирсэн "Сайн уу” компани нь үндэсний хонины махны гол болох үржлийн талбай, үндэсний өндөр технологийн аж ахуйн нэгж болсны хувьд хошууны намын хороо засгийн газрын чанга хүчтэй дэмжлэг дор олон жилийн туршид маш сайн судалгаа шинжилгээний хийснээр сайн үүлдрийн хонины гарал үүсэлд шинэчлэл, сурталчилгаа, хэрэглээний загвар зэргийг бий болгожээ.

Үүгээр нутгийн тариаланч, малчин иргэдийн орлогийг тогтвортой өсгөж, тал нутгийн экологийг эргэн сэргээх зорилтдоо хүрч чадсан юм. Ингэснээр бэлчээрийн мал аж ахуйн хонины аж үйлс бохирдолгүй, өндөр чанартайгаар хөгжиж иржээ.

Мөн түүнчлэн "Сайн уу” компани иргэдээ ядуурлаас ангижруулах ажлыг олон жилийн турш хэрэгжүүлсээр ирсэн. Энэ талаар "Сайн уу” компаниас сайн үүлдрийн мал худалдан авч , маллаж буй малчин өрхөөс тодруулахад  "Сайн уу компани малчин бидэнд маш их тусалж байгаа. Намрын улиралд малчин айлуудад үрийн малаа түрээслүүлж өгдөг. Мөн ядуу буурай айлуудад эх малаа хямд үнээр худалдаалж мөн даалган маллуулж байгаа бидэнд ашиг өгдөг” гэв.

Харин "Сайн уу” компанийн гүйцэтгэх захирал хэлэхдээ "Манай байгууллага даалган маллуулсан малынхаа 30 хувийн ашгийг иргэдэд өгдөг. Үлдсэн 70 хувийг мал маллахад ашигласан тэжээл зэрэгт ашигладаг. Энэ арга замаар манай компани мянга гаруй айл өрхийг ядуурлаас гарахад тусалсан” хэмээж байв.  

Т.Номун скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.