Регби клубын 24 тамирчин коронавирусын халдвар авчээ

695

Б.ДОЛЖИНЖАВ
Японы Нара мужийн Тэнри их сургуулийн регби клубын 24 тамирчин коронавирусын халдвар авсан тул клубын үйл ажиллагаагаа зогсоож буйгаа өчигдөр зарлалаа.  Нара мужийн захиргаа болон их сургуулийн удирдлагын мэдээлснээр дээрх 24 тамирчинд ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Багийн 168 тамирчин бүгд их сургуулийнхаа дотуур байранд амьдарч байсан юм. Одоогоор 55 тамирчин, зургаан шүүгчийн шинжилгээний хариу сөрөг гараад байна. Үлдсэн 89 тамирчны шинжилгээний хариу удахгүй гарна гэж албаныхан мэдээллээ. Гэхдээ энэ халдвар нь их сургуулиас гадагш тархаагүй хэмээн мужийн захирагчид итгэж байна. Учир нь гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш тус багийнхан бусад багуудтай тоглолт хийгээгүй. Зөвхөн дотуур байрандаа бэлтгэлээ хийж байсан юм.  
Энэ регби клуб нь 1925 онд байгуулагдсан Японы хамгийн хүчирхэг их сургуулийн баг юм. Сүүлийн хагас зуун жилд регби нь Ази тивд маш өргөн дэлгэр хөгжиж байгаа бөгөөд тивдээ Япон улсын шигшээ баг тэргүүлдэг. Хөлбөмбөгтэй төстэй энэ спорт 1823 онд Английн Регби (Rugby) гэдэг хотод оршин суусан Уильям Уэбб Эллис гэх хүү хөлбөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгийг гартаа барин эсрэг талын хаалга руу авч гүйснээс санаа авч үүссэн түүхтэй.
Эх сурвалж:Japan Today
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.