Хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийх хугацааг сунгалаа

Энэ нь Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийн үргэлжлэл бөгөөд үүнийн хүрээнд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна. Цар тахалтай холбоотойгоор өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө болон зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болж байна.