Европт “COVID-19” дахин дэгдэх болсон шалтгааныг хэлжээ

903

ЖЕНЕВ.
 /РИА Новости/. Европын хэд хэдэн оронд “COVID-19” дахин дэгдсэн нь залуучууд зуны улиралд сонор сэрэмжээ сулруулсантай холбоотой юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
   Хүүхэд, залуучууд сонор сэрэмжээ сулруулж, коронавирусээр халдварласан тул цар тахлын үеэр сэрэмжтэй байж, амны хаалтаа зүүж, зай барих хэрэгтэйг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
 
"Түүнчлэн, аюулгүй байдлын зохих арга хэмжээг авахгүйгээр шөнийн цэнгээний газрууд төдийгүй олон хүн бөөгнөрсөн газар суух нь халдварт өвчин тархахад идэвхтэй нөлөө үзүүлж байна. Залуучууд зуны улиралд урьдын амьдралдаа эргэн орохыг хүсэж байгааг бид ойлгож байгаа" гэж ДЭМБ-ын онцгой байдлын техникийн бүлгийн тэргүүн Мария Ван Керкхове мэдэгдсэн байна. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.