Тусгай үүргийн онгоцоор өчигдөр 428 иргэн ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн эхний тусгай үүргийн транзит онгоц 18:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирсэнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Корпорэйт”, “Кентавр”, “Энхсаран” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлана.
Мөн 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газард Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр дахь тусгай үүргийн транзит онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирээд байна. Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлана.