Хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

294

Хэд хэдэн удаа ял шийтгэл эдэлж байсан Баттулга нарын гурван этгээд  2022 оны 07 дугаар сараас эхлэн “MGM.Casino” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулжээ. Тухайн үйлдэлдээ  бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авч, хууль бус орлогоо нуун дарагдуулдаг байсныг илрүүлсэн байна. Улмаар  иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.6 /Мөнгө угаах/ зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан аж.
Энэ төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн нууц далд аргаар нарийн зохион байгуулалттай үйлдэгдэхийн зэрэгцээ хохирогч нар ихэвчлэн айдаст автан цагдаагийн байгууллагад гомдол гаргадаггүй онцлогтой бөгөөд цагдаагийн байгууллагаас тухайн хэргүүдийг тусгай чиг үүргийн хүрээнд илрүүлдэг байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.