Ж.Батбаясгалан: Өнөөдөр хурдан морьд уралдуулах боломжгүй

718
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дэд дарга Ж.Батбаясгалан бусад албаныхны хамт Хүй 7 худагт ажиллаж байна. Тэрээр дөнгөж сая сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. 

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг өглөө салбар хорооноос гаргаад байсан.
Гэвч өнөөдөр цаг агаарын хувьд үргэлжилсэн бороотой байгаа учраас хурдан морь уралдуулах боломжгүй гэж тэрээр хэллээ. Тиймээс өнөөдөр уралдах байсан хязаалан, шүдлэн, эрлийз дунд гэсэн гурван насны морьдын уралдааныг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж байгаа юм байна.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.