Олны анхаарал татсан хэргүүд ямар шатанд явж байгаа вэ?
З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажллагааны шатанд байна
Нийслэлийн прокурорын газраас БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Мөн М.Болортуяад хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан. Гэм буруугийн шүүх хурал 2020 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд болж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд байна.
Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
1.Ц.Мөнхнасан нь Б.Өсөхбаяртай бүлэглэн хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багийн нутагт орших "Шоронгийн ам" нэртэй газраас 5 га талбайд 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу лицензийг "Тунгалаг тамир-Ар" нөхөрлөлд эзэмшүүлэхээр давуу байдал бий болгосон, мөн иргэн Г.Батсүхтэй эрхэлж буй албан тушаалын байдалтай нь холбогдуулан маргалдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,
2.Б.Өсөхбаяр нь аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай бүлэглэн хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх нэр бүхий нөхөрлөлд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2.Б.Өсөхбаяр нь аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай бүлэглэн хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дээрх нэр бүхий нөхөрлөлд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны 6 дугаар сарын 15-нд товлосон, 3 удаа хойшлогдсон. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13.30 цагт товложээ.
Жи таймын гэгдэх хэргийн шинэ өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж байна
Нийслэлийн прокурорын газраас Э.Оюунчимэгт холбогдуулан залилах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Э.Оюунчимэг нь Казакстан улсын иргэн Марат Маженовтай бүлэглэн түүний байгуулсан “Жи Тайм Корпорейшн” ХХК - д үйл ажиллагаа явуулж "Олон шатлалтмаркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох, хориглосон үйл ажиллагаа эрхэлж залилан мэхлэсний улмаас 11.389 иргэнд 25.801.303.770 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Уг хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 6-р сарын 23-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 7 дугаар сарын 02-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзаж, нэмж 2 өмгөөлөгч авснаар өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 0900 цагт товлов.
“ДЦС-2“-ТӨХК-ны гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүү, нягтлан Б.Даваадулам нарт ял оноолоо
Нийслэлийн прокурорын газраас “ДЦС-2“-ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүүд хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, мөн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт, “ДЦС- 2 ” ТӨХК-нд Ерөнхий ня-бо ажилтай байсан Б.Даваадуламд хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, мөн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт, “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатарт хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
С.Бямбаахүү нь ашиггүй үлдсэн мазутыг тайланд тусгахгүй орхигдуулан улмаар “ДЦС-4” ТӨХК-д худалдан борлуулж олсон орлогыг авахдаа ерөнхий нягтлан бодогчтойгоо үгсэн “Цагаан давс” ХХК-иас худалдан авсан мэтээр гэрээ байгуулж, хуурамч бичиг баримт бүрдүүлж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, Урьдчилсан хэлэлцүүлэг 3 удаа хойшилж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч хэлэлцээд:
С.Бямбаахүүг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.450.000 төгрөгийн торгуулийн ялаар, Б.Даваадуламыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар, Д.Баатарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж,
С.Бямбаахүүгээс 14.000.000 төгрөг, Б.Даваадуламаас 4.000.000 төгрөг, Д.Баатараас 6.232.945 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Салхитын мөнгөний ордын гэх хэргийн шүүх хуралдаан ирэх 21-ний өдөр товлогджээ
Салхитын мөнгөний ордын гэх тодотголтой Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж байх явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн биеийн байдал муудаж, эмнэлгийн тусламж авах шаардлага үүссэн тул шүүгдэгч Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарын хэргийг тусгаарласан.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Өнөрцэцэг хээл хахууль өгөх, Б.Сайханцэцэгт холбогдуулан хээл хахууль авах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр товлоход шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг нар шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 1000 цагт товлолоо.
Жаст-ын Ш.Батхүү нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна
Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ны захирал Ш.Батхүүд залилах, мөн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригт хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатад хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах,
“Алтжин групп” - ын Ерөнхий захирал Г.Алтжинд нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөн залилах,
Э.Сүрэнд нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөн залилах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
“Жаст групп” ХХК-ийн захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Уг хэргийг ХУД-ийн ЭХАШШ 2020 оны 06 дугаар сарын 11-нд хүлээн авсан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуульд заасны дагуу ЕШ-ийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан.
Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
Б.Ундармаагийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 1 удаа хойшлогдсон
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт /Улсын Их Хурлын гишүүн асан/ Б.Ундармаад холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Улстөрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон, 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Улстөрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон, 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 1 удаа хойшилсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлогдсон байна.
Яллагдагч Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Г.Солтаны гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-нд товлогдсон
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Улсын Их Хурлын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.
Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, мөн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4081 дугаартай “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Монгол Улсын их хурлын гишүүний албан бичгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хүргүүлж,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-д 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргажээ.
6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр болж гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр товлосон
Яллагдагч Г.Солтанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
Яллагдагч Г.Солтанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
Яллагдагч Д.Дамба-Очирыг шүүхэд шилжүүлэх хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгасан
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Улсын Их Хурлын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Яллагдагч улс төрд нөлөө бүхий этгээд болох Д.Дамба-Очир нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа:
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.Мянганбаяртай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.Мянганбаяртай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгасан байна.
Яллагдагч Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгасан байна.
Яллагдагч Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Д.Эрдэнэбат нарыг шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулаад байна
Нийслэлийн прокурорын газраас /Улсын Их Хурлын гишүүн асан/ Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэрэг тус шүүх 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
СБД-ийн ЭХАШШ 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүххуралдааныг хойшлуулж, 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар товлосон.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 2 удаа хойшлуулаад байна.
Шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүххуралдааныг хойшлуулж, 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар товлосон.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 2 удаа хойшлуулаад байна.
С.Баяр, С.Баярцогт нарын эрүүгийн хэргийг тусгаарлав
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нийт 461 хавтаст эрүүгийн хэргийг ирүүлсэн. СБД-ийн ЭХАШШ 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулж 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр товлосон байсан.
Уг шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар тогтсон.
Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Аав, хүү хоёрын шүүх хуралдааныг 6 удаа хойшлуулжээ
Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус шүүх хүлээн авсан. Чингилтэй дүүргийн ЭХАШШ хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 6 удаа хойшлуулсан байна
Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноов
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгст давуу байдал бий болгож Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Улаан сайр-2” гэх нэртэй талбайг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах” тухай 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №256 дугаартай тогтоолын дагуу “Элбэг орд” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дугаартай шийдвэрээрXV-020922 дугаар бүхий газрыг 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх элч” ХХК-иар дамжуулан 5 сая төгрөгөөр худалдан авч үүний дараа Алтай констракшны Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан.
Мөн шүүгдэгч Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарын үүсгэн байгуулсан “Азарган гол чонот” ХХК-д давуу байдал бий болгож, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбилцлыг баталсны улмаас “Азарган гол чонот” ХХК-ийн захирал Д.Түвшинжаргал, уг компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар нарт давуу байдал бий болгон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч 6 /зургаа/ жилийн хорих ял оноов. СБ дүүргийн ЭХАШШ хэргийг 2020.05.15-ны өдөр хүлээн авсан бөгөөд шүүх хуралдаан 2020.07.02-ны өдрийн 11:00 цагт эхэлж, 2020.07.06-ны өдөр шийдвэр гаргалаа.
Н.Номтойбаярын өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдлээ
Шүүгдэгч Н.Номтойбаяр нь Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баттөгс, гишүүд М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Д.Ган-Эрдэнэ, Н.Алтансувд, Н.Ууганбаяр нартай бүлэглэн, улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 29 төсөлд давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн хэргийг удирдаж зохион байгуулагчаар хамтран оролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүх гэм буруутайд тооцсон. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оноогоод байгаа юм.
Нийт 21 хавтаст хэргийг Чингилтэй дүүргийн ЭХАШШ 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Шүүгдэгч Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө нь 3 удаа хойшилж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нар нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 4 өдөр үргэлжилж шийдвэрээ гаргасан билээ.
Харин өнөөдөр Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах Дээд шүүхэд давж заалдах болно гэдгээ мэдэгдээд байна.