Он гарсаар Монголд 20 мянга гаруй удаа газар хөдөлжээ
Газар хөдлөлтийн хүч буюу магнитуд нь 5 болон түүнээс дээш хүчтэй болсон тохиолдолд GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцад бүртгэгддэг.
2024 онд Монгол орны хэмжээнд одоогоор хүчтэй газар хөдлөлт тохиолдоогүй байна.
ГЗБГЗЗЕГ нь Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд тус газрын GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцын статик өгөгдлөө хуваалцаж судалгааны үр дүнг хамтран боловсруулдаг.
Энэ онд Монгол орны нутаг дэвсгэр болон улсын хил орчмын бүс нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн тархалтын мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн боловсруулсан зургийн хамт хүргэж байна.
Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон Улсын хил орчмын бүс нутагт нийтдээ 38304 газар хөдлөлт болсон байна.
Эдгээр газар хөдлөлтүүдээс Монгол орны нутаг дэвсгэрт 22610 газар хөдлөлт болсон бөгөөд эдгээр газар хөдлөлтүүдийг хүчнийх нь хувьд ялган авч үзвэл:
- Магнитуд нь 1 хүртэлх (ML<1.5) газар хөдлөлт 17505 удаа,
- Магнитуд нь 2-той (1.5 ≤ ML ≤ 2.4) газар хөдлөлт 4784 удаа,
- Магнитуд нь 3-тай (2.5 ≤ ML ≤ 3.4) газар хөдлөлт 284 удаа,
- Магнитуд нь 4-тэй (3.5 ≤ ML ≤ 4.4) газар хөдлөлт 36 удаа,
- Магнитуд нь 5-тай (4.5 ≤ ML ≤ 5.4) газар хөдлөлт 1 удаа болсон байна.
- Эдгээр газар хөдлөлтүүдийг хүчний хувьд ялган авч үзвэл:
- Магнитуд нь 1 хүртэлх (ML<1.5) хүчтэй газар хөдлөлт 497 удаа,
- Магнитуд нь 2-той (1.5 ≤ ML ≤ 2.4) газар хөдлөлт 118 удаа,
- Магнитуд нь 3-тай (2.5 ≤ ML ≤ 3.4) газар хөдлөлт 10 удаа,
- Магнитуд нь 4-тэй (3.5 ≤ ML ≤ 4.4) газар хөдлөлт 1 удаа болсон байна.
GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцын хэрэглээний нэг салбар бол байгалийн гамшигт үзэгдэл тэр дундаа хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр нутаг дэвсгэрийн хавтан шилжих, газрын гадаргад өргөлт, суулт, хэвтээ босоо тэнхлэгийн дагуу өөрчлөлт гарах зэргийг газар хөдлөлт үүсэхээс өмнөх болон дараах байдлаар тодорхойлдог.