Наадмын тасалбар, автомашины зөвшөөрөл худалдаанд гарахгүй

864
Наадмын талбайд хуушуур хийх, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүйТулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор”-т хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон. 

Тодруулбал, КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг шууд дамжуулан наадамчин олонд хүргэх юм. Тиймээс наадмын нээлтийн тасалбар болон автомашины зогсоолд нэвтрэх зөвшөөрлийг худалдаалахгүй гэж эх сурвалж мэдээлж байна. Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг ч олгохгүй гэнэ.

Ийнхүү онцгой нөхцөл байдалд тохируулан баяр наадмыг зохион байгуулах “түр журам”-ын дагуу үндэсний их баярын нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэлгүй, хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.