Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхийлөгчид өгөв

700
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ.

Мөн эдийн засгийн байдал хүндэрсэн, хэцүү цаг үед Ерөнхий сайдаар томилогдож байгаа гээд, гурван сая монголчуудын итгэлийг дааж ажиллахыг захилаа.

Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өчигдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.