А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

204

А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан хоригтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын хуулиудад нэмэлд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ эцэслэн баталсан хуульд бүхэлд нь хориг тавьж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Ардчилал хүний эрх эрх чөлөөг хамгаалагч Ерөнхийлөгчийн хувьд энэхүү хуульд бүхэлд хориг тавих шийдвэр гаргасан. Хориг тавьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад олон нийтийн санаа бодол, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг бүрэн тусгаагүй гэж үзсэн. Хүлээж авах авахгүй нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал" гэлээ. 

 

Хориг тавих хууль зүйн үндэслэлийн талаар МУ-ын Ерөнхийлөгчийн хууль зүйн зөвлөх А.Бямбажаргал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль түүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 20-нд эцэслэн баталсан. Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газар 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн. Ингээд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд энэ сарын 27-нд Ерөнхийлөгч бүхэлд нь дараах үндэслэлээр хориг тавьсан. 

 

  1. Хууль батлах процесс хуулийн зөрчилтэй: Засгийн газраас уг хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ хуулийг 2 хоногийн дотор эцэслэн баталсан. Энэ хуулийг батлах явц нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй, хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, бусад заалтуудыг зөрчсөн. 

  2. Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдсан: Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхтэй гэж заасан. Хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газар 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн. Үүнээс хойш ажлын тав хоног гэж тооцох юм бол ирэх хоёрдугаар сарын 1-ны өдөр хориг тавих хугацаа дуусаж байна. Энэ хуулийг дагаж мөрдөх хуулийн хугацаа нь мөн хоёрдугаар сарын 1. Энэ нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон Үндсэн бүрэн эрхэд халдах байдлаар зохицуулсан байна" гэлээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.