Улсын хүүхэд Удвалцэцэг

66

Зүүн Сөнид хошууны Цагааннуур сумын Баяндэлгэр суурингийн Удвалцэцэг 1958 онд Жамяан болон Мажгынханд үрчлэгджээ. Найман сартай нялх анх хүргэгдэж ирэхэд нь өлгийд нь цагаан давуун дээр хараар бичсэн хятад үсгийн бичээстэй байсан гэдэг. Тийнхүү хоёр охин ганц хүүтэй байсан Жамъяаны дөрөв дэх хүүхэд болов. Тэрээр найман нас хүрээд үсэг бичиг сурснаар сая өөрийнхөө улсын хүүхэд гэдгээ мэджээ. Дунд сургуульд ороод “Улсын хүүхэд гэдэг нь улс орондоо юу хийж ямар гавъяа байгуулсан вэ” гэж байнга боддог болжээ.

Удвалцэцэг:

- Бид чинь улсын хүүхэд гэдэг том нэртэй болохоор залуу байхаасаа улс орондоо хувь нэмрээ үзүүлье гэж бодсоор ирсэн. Тийм учраас сумынхаа эмэгтэйчүүдийн олон ажлыг хийж, сүүлийн үед ардын явдлын товчооны тэтгэврийн газарт ажилласан. Бид нам засгынхаа сайнаар, сүүн цагаан сэтгэлт аав ээжийнхээ ачаар одоогийн нийгмийн гоо сайхныг эдлэж явна гэж ярилаа.  

Ерөнхий редактор: Л.Наранхүү

Редактор: З.Гэгээнтуяа

Сэтгүүлч: Сэргэлэнцэцэг,Д.Мөчир

Дизайнер: Ц.Цэлмүүн

Зураглаач: М.Настуу

Эвлүүлэгч: Б.Сурнаа

 

Зохиогч: Т.Сэргэлэнцэцэг
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.