Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 дахь түрүүгээ авлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өчигдөр өндөрлөлөө. Тус Нагоя башёгийн түрүү бөхөөр мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь Ёкозүна, Монгол Улсын гавьяат тамирчин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тодорлоо. Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны арав дахь түрүүгээ хүртэж байна.