Ганц хоногт хилээр гарч орох зорчигчдын тоо 1.75 саяд хүрэх төлөвтэй

124

Луут завины баярын үеэр хилээр гарч орох зорчигчдын урсгал дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна. Хятадын Цагаачлалын хяналт удирдлагын үндэсний газар 6-ны өдөр төсөөлснөөр, луут завины баярын үеэр үндэсний хэмжээнд хилээр нэвтрэх зорчигчдын урсгал өдөрт дунджаар 1.75 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 32.5 хувиар нэмэгдэх юм байна.

Бээжингийн хилийн шалган нэвтрүүлэх газрын урьдчилсан мэдээгээр, 6 дугаар сарын 8-10-ны хооронд Бээжингийн боомтоор орж гарах зорчигчид давхардсан тоогоор 140 мянгад хүрэх төлөвтэй байна. 7, 8-ны өдөр хилээр гарах оргил үе бөгөөд өдөрт дунджаар 25 мянган хүн хилээр гарах төлөвтэй байна. Харин 10, 11-ний өдөр хилээр орох зорчигчдын оргил үе бөгөөд давхардсан тоогоор өдөрт дунджаар 23 мянган хүн нэвтрэх төлөвтэй байна.

Энэ жилийн луут завины баяраар хил дамнасан ойрын зайн болон далайн эрэг, арлуудаар аялах нь Гуандун болон Хонконгийн жуулчдын түгээмэл сонголт болж, хил дамнасан аялал жуулчлалын хэрэглээ нэмэгдсээр байна. Шэньжэний олон боомт хилээр орж гарах зорчигчдын урсгалын оргил үеийг угтах болно. Сэтгүүлч Шэньжэний хилийн шалган нэвтрүүлэх газраас мэдээлснээр, сүүлийн үе Шэньжэнь Хонконг хоорондын Лүөхү, Футянь, Шэньжэнь булан, Ляньтан зэрэг боомтоор энэ онд орж гарсан хүний тоо тус тус 25 сая, 20 сая, 15 сая, 10 саяыг давсан бол луут завины баяраар дээрх боомтууд зорчигчдыг нэвтрүүлэх гол боомтууд хэвээр байх болно. 6 дугаар сарын 8-нд хилээр нэвтрэх зорчигчдын урсгал илт нэмэгдэж, 10-нд хилээр гарах зорчигчдын урсгал оргилдоо хүрч, өдөрт хилээр орох, гарах зорчигчдын тоо 820 мянгад хүрч, хамгийн оргил үедээ 860 мянга давах төлөвтэй байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.cri.cn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.