Борооны ус модонд 5 см чийг өгдөг бол усалгааны машинаар услахад гүндээ 20 см чийг өгдөг учир бороотой ч усалгаа хийдэг гэв

102

Борооны ус модонд 5 см чийг өгдөг бол усалгааны машинаар услахад гүндээ 20 см чийг өгдөг учир бороотой ч усалгаа хийдэг гэв

 

Өнөөдөр өглөө бороотой байсан ч Сүхбаатар дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгааны ААН-үүд бордоотой усалгааг хийсэн. Үүнийг нь цахим орчинд нийтэлж "Бороотой өдөр хотыг угааж байна” хэмээн шүүмжилсэн юм.

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан, "Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд нийт 129.5 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийгддэг. Өнгөрсөн гуравдугаар сараас ногоон байгууламжийн цэнэг усалгаа, түүвэр цэвэрлэгээ зэрэг 22 төрлийн ажилбар хийгдэж эхэлсэн.

Мөн ногоон байгууламжийн бордоотой усалгаанууд хийгдэж байна. Дүүрэг бүрийн ногоон байгууламжид гэрээт байгууллагууд хуваарийн дагуу бордоотой усалгааг хийдэг. Усалгаа хийж буй усны машин дотор бордоогоо найруулсан байдаг юм. Чийгшил авсан газар бордоотой усалгааг хийвэл илүү шингэж, үр шим сайтай болдог. Өнөөдөр өглөө бороотой байсан ч Сүхбаатар дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгааны ААН-үүд бордоотой усалгааг хийсэн байна" хэмээн тайлбар хийлээ.

Борооны ус нь ногоон байгууламжид таван см чийг өгдөг байна. Ингэж чийгшил өгсөн үед бордоотой усалгааг хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг гэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.