НАГУУНБИЛЭГ:-БИ ХУВИЛГААН ЭМЧ БИШ ШҮҮ

28
 Докторант Нагуунбилэг
     Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголын тал нутгийн өрцөнд ийм нэгэн хүний их эмч бий. Монгол анагаах ухааны салбарын тэргүүлэх зүтгэлтэн, эмчилгээний мэргэжил болон эмч хүний эрхэм нандин ёс суртахуунаар гайхамшигт домгийг бичиглэж,Өвөр Монгол төдийгүй гадаад, дотоодод өргөн танигдаж яваа докторант Нагуунбилэг эмч билээ.   
   Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн магистрын удирдагч багш, Өвөр Монголын Өөртөө Засах Орны нэрт монгол эмч цолтой тэрээр уламжлалт монгол анагаах ухааны шилдэг мэргэжлийг өвлөн залгамжилсан төдийгүй бие сэтгэцийн анагаах ухааны салбарт шинэ хуудсыг бичиглэж явна.
  Ордос хотын Отгийн өмнөд хошуунд байрлах буйд бөглүү, ядуу бэрх мал аж ахуйн тосгонд төрж өссөн тэрээр балчир багаасаа амьдралын хатуу хүтүүг үзэж амссан гэдэг. Түүний аав нь цэрэг хүн, ойр төрлийнхөн нь баатарлаг намын гишүүн байсан зэрэг гэр бүлийн нөлөөгөөр түүнд эрс хатуу тэсвэр тэвчээртэй хүн болон хүмүүжихэд нь суурь болсон байна. Тэрээр аж амьдралын нөхцөлөөс шалтгаалж арван нас хүрэх үедээ сая сургуульд орж чадсан боловч төрөлхийн авьяаслаг, туйлын хичээнгүй сурдаг болохоор тус хошууны монгол дунд сургуульд шалгалтаа амжилттай өгчээ.
Амьдралын саад тотгор үргэлж хүний сэтгэлийг шалгаж байдаг аж. Ээж нь псориаз буюу хайрст үлд өвчнөөр урт хугацаанд шаналж, маш их зовиур амсан, олон талаар эмчилгээ хийсэн боловч эдгэрч чадсангүй. Хожим нь монгол анагаах ухааны эмчилгээгээр засаж эдгэрүүлсэн гэдэг. Нагуунбилэг өөрөө ч элгэний шар, уушгины сүрьеэгээр өвчилсөн үед мөн монгол анагаах ухаанаар эмчлүүлж эдгэрсэн байдаг.
   Өвчин эмгэгээс шалтгаалж ядуу зүдүү амьдралыг туулсан тэрээр заавал их сургуульд эмчийн мэргэжлээр суралцаж, өөрийн сурч эзэмшсэн мэргэжлээрээ нэн олон өвчтөнийг зовлонгоос нь салгаж засан эдгээх зорилго тавьжээ. Их, дээд сургуульд элссэн тэр жилдээ Өвөр Монголын Үндэстний Анагаах Ухааны Дээд Сургуульд онц дүнтэй оржээ. "Хичнээн ядуу амьдралтай хүн ч бай ялгаагүй эмчилж эдгээе" гэсэн чин сэтгэлээр ард түмнийг дээдлэн түмэн олондоо буян үйлдэхийг өөрийн хүсэл зорилгоо болгосон байна. Тэрээр магистр, докторантаар суралцах хугацаандаа тасралтгүй судалгаа хийн шинийг хайж, эцэстээ дэлхийд хосгүй анагаах ухааны мэргэжил—монгол анагаах ухаан бие сэтгэцийн харилцан эмчлэх аргыг үүдэн бүтээж, үй олон өвчтөнд итгэл зориг эрч хүч бэлэглэсээр байна. Энэхүү эмчилгээ нь ямар ч эрсдэлгүй, үр дүнтэй, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй, өвчтөнд баяр баясгалантайгаар эмчлүүлж буй мэдрэмж өгдөг. Түүний удирдлага доор ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Анагаах Ухааны Эмнэлгийн бие сэтгэцийн анагаах ухааны төвийн цар хүрээ өргөжин тэлсэн төдийгүй олон газарт бие сэтгэцийн анагаах ухааны эрүүл мэндийн суурин газар байгуулахад тусалж, нэн олон хүмүүст энэхүү эмчилгээг хүртээсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.