"Тэнүүн Огоо" ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

102

"Тэнүүн Огоо" ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

 

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Уг хэрэгт холбогдуулан "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг цагдан хоригдож буй. Тэр тус хэрэгт шалгагдаж байх явцдаа нийслэлд учруулсан хохирлоо барагдуулахаар хуулийн байгууллагад хандсан байна.

Энэ дагуу АТГ-аас томилсон Сангийн яамнаас эрх авсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний компани нь тухайн компанийн автобус баазууд, засвар үйлчилгээний төвүүд зэрэг нийтийн тээвэртэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг 75 тэрбум төгрөгөөр үнэлж авахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл  тус компанийн 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өчигдөр /2024.04.29/  НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.