Согтуугаар автомашин жолоодож яваад хүний амь нас хохироосон хэргийг шуурхай илрүүлжээ

129

Согтуугаар автомашин жолоодож яваад хүний амь нас хохироосон хэргийг шуурхай илрүүлжээ

 

Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 14 минутад "Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.