Буруу тогтолцоо: Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!

124

Буруу тогтолцоо: Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!

 

Олны өгсөн нэршлээр Авлига хороолол буюу "Aqua Garden"-г албадан нураах хотын даргын захирамж өнгөрөгч оны найдугаар сард гарсан. Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар өнгөрсөн долоодугаар сард болсон их үерээс үүдэлтэй нураахыг үүрэг болгосон юм. Гэвч тус хороолол өнөөг хүртэл баригдаж удахгүй захиалагч нараа хүлээн авахад бэлэн болоод буй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт  дээрх асуудлыг эцэслэх гол шүүх хурал  товлогдсон ч хойшилов. Үүний өмнө хоёр ч шатны шүүх хурал болсон бөгөөд шийдвэр "Акуа гарден"-ы талд гараад байгаа билээ.

Ийнхүү шүүх хурлын шийдвэр эцэслэгдээгүй учир Авлига хорооллыг нурааж чадахгүй нь ээ. Тэгвэл тухайн үед үерийн аюул нүүрлэхэд нөлөөлсөн гэх “S-Оutlets” дэлгүүр, аглууах, заримыг нь аль хэдийнээ буулгасан. 

 

Өдгөө Нийслэл хотод шар усны аюул нүүрлэх хэмжээнд хүрчихсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан, бусад аж ахуйн нэгж, байгууллагаас 13 ажилтан буюу нийт 43 ажилтан, алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд халиа тошингоос үүссэн мөсийг  зөөвөрлөх, сувагчлал татаж ус урсгах зэрэг арга хэмжээг авч байна. 

Нийслэлд 15 байршилд халиа, дошин үүссэн бөгөөд үүнээс зургаан байршил буюу Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн мөсийг машин техникээр мөсийг хагалж, тээвэрлэх ажил үргэлжилж буй. Хэдийгээр халиа, дошин үүссэн байршлуудын мөсийг цэвэрлэж байгаа ч шар усны үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй олон айл өрх бий.

 

Ийнхүү авлиага хороолол ашиглалтад орвол шар усны үеэрт автахгүй гэсэн баталгаа алга. Х.Нямбаатар  мээр хууль бусаар олгогдсон газрын асуудалтай Ерөнхий сайдын оролцтой тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл уг хорооллын газрыг олгоход долоон хотын дарга нарын гар дамжсан гэх баримт ч  сөхөгдөж байлаа.

  • Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн албан тушаалтнууд Засгийн газрын хөтөлбөрийн нэрээр өнөөгийн Aqua Garden орон сууцны хотхон болон усан паркийн төсөл хэрэгжиж буй 11.8 га газрыг Эм Энд Жи констракшн ХХК-д олгох шийдвэр гаргажээ.
  • Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт 2008 оны А/442 тоот захирамжаар "Эм Энд Жи Констракшн" ХХК-д 11.8 газрыг 5 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар ашиглуулахаар олгосон нь ийнхүү асуудлыг сөхөгдөх суурийг тавьж өгчээ.
  • Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгт газрын гэрчилгээ олгохоос өмнө буюу 2006- 2007 онд ХУД болон Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд “Авлига хороолол”- ын газартай холбоотой хэд хэдэн эргэлзээтэй шийдвэр гаргасан байна. Тухайлбал, 2006 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Эм Энд Жи констракшн ХХК болон ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын хооронд 04 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг.
  • ХУД-ийн Засаг дарга асан Д.Загджав дээрх гэрээг үндэслэн 2008 оны 23 дугаар захирамжаар Эм Энд Жи констракшн ХХК-д 11.8 га газрыг ашиглах эрх олгосон. Харин компани тухайн үед хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 40.000 айлын “Алтан өргөө” орон сууцны хорооллын төслийн танилцуулгадаа ХУД-ийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу "Төрийн албан хаагчдын хэрэгцээнд 30 айлын орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлэх" талаар дурдаж байжээ.

Газрыг анхнаасаа л орон сууцны зориулалтаар авсан байхад Усан парк барих нэрээр иргэдийг төөрөгдүүлж молиго үмхүүлж байсан нь уу? гэх асуулт хариултаа хүлээсээр өнөөг хүрчээ. 

 

Тус компанийн захирал тухайн үед "Анхнаасаа усан парк барина гэж наад газрыг чинь аваагүй мэдэв үү! Орон сууц барихаар зөвшөөрөл авахдаа бид  усан парк барих санаачилгыг гаргаж 4,7 га газрыг төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажил зогсоогүй, үргэлжилж байна" гэх хариултыг өгсөн байдаг.

Захиалагчаа оруулахад бэлэн болсон уг барилгыг нураах эсэх нь цаг хугацааны асуудал болж буй бололтой.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.