СУРАГЧДЫН АМРАЛТ: Дөрөвдүгээр сарын 1-нээс НЭГ долоо хоног амарна
Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ сурагчдын гуравдугаар улирлын амралт 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
БШУЯ-наас мэдээлснээр бүх ангийн сурагч энэ сарын 29-нд хичээллээд дөрөвдүгээр сарын 1-ний Даваа гарагаас нэг долоо хоног буюу 8-ныг хүртэл амарна.
Харин хаваржилт хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аймгийн Засаг дарга нар БШУ-ны сайдаас зөвшөөрөл авч, сумдын сурагчдын амралтын хугацааг нааш татах, долоо хоногоор сунгах эрхтэй болоод буй.
Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүйг мэдээлсэн билээ.