ЕБС-ын сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс ДОЛОО ХОНОГ АМАРНА
Энэ улиралд сурагчид долоон долоо хоног хичээллэх аж. Улмаар дөрөвдүгээр сарын 4-нөөс амралт эхэлж, долоо хоног үргэлжилснээр сурагчид дөрөвдүгээр сарын 11-ний даваа гаригт хичээлдээ явж эхэлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ жилд гурван улиралтайгаар хичээллэж байгаа. Эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ.
Эх сурвалж: БШУЯ