Эх орон, ард түмнийхээ төлөө ихийг бүтээх чадвартай хүнийг төрийн түшээгээр сонгох нь та бидний үүрэг мөн

762

УИХ-ын сонгуулийн 7-дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй, генерал Ц.Сэргэлэнг Монгол Улсад ажиллаж, амьдарч буй олон мянган иргэн дэмжиж байна.
Учир нь Монгол Улс өнөөдөр хөл толгойгоо олохоо байж улс төрд ямар ч авьяас чадваргүй хүмүүс сонгогдсоор ирсэн гэдгийг бид бүхэн сайн мэдэх билээ.
Энэ удаагийн сонгуульд яагаад цэргийн хүн өрсөлдвөө гэж зарим хүн сонирхож байж болох юм. Тэгвэл цэргийн хүний тухайд нэг чухал зан чанар байдаг. Тэр нь юу вэ гэвэл цэргийн хүн хатуу чанд сахилга батад захирагдаж, эх орон, элгэн нутагтаа үнэнч байдаг.
Тэр үүднээсээ цэргийн хүн бусад хүмүүсээс эрс ялгарч харагддаг.  Тийм учраас энэ сонгуульд улс төр, эдийн засгийн ямар нэгэн эрх ашиг харсан, амин хувиа бодсон хүнийг сонголгүй эх оронч сэтгэлтэй, ард түмнээ гэсэн цэргийн хүнийг төрийн түшээгээр сонговол улс эх оронд маань маш хэрэгтэй гэж үзэж байна.
Тэгж байж гэмээнэ өнөөдөр бид бүхэн сөхөрсөн энэ улс орноо босгох боломжтой болох юм.
Энэ жилийн тухайд гэвэл Дорнод аймгаас янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс сонгуульд өрсөлдөж байгаа боловч тус аймгийн ард иргэдийн  дийлэнх нь Дорнод аймгийн уугуул, Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан генерал Ц.Сэргэлэнг дэмжихээ илэрхийлж байна.
Тэгвэл Дорнод нутгаас Хилийн цэргийн гурван командлагч төрж, гурвуулаа тусгаар Монгол улсын хилийн баталгаажилт, халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт гавьяа байгуулж, арилашгүй мөрөө үлдээсэн гэдгийн уншигч та бүхэн сайн мэдэх биз.
Тэдний түүхийг товчхон өгүүлхэд эхнийх нь Монгол Улсын хилийг тогтоож, баталгаажуулжсан мөнхийн гавьяатан, Баяндун сумын уугуул, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат хуульч, ОХУ-ын Буриад улсын гавьяат хилчин, ХХ зууны манлай, дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш гуай байна.
Дараагийх нь Монгол Улсын хилийн хууль эрх зүйн орчин, хилчдийн нийгмийн хамгаалал, олон асуудлыг төр засгийн түвшинд хүргэж шийдүүлэн, 1990-ээд оны хүнд бэрх цаг үеэс авч гарсан гавьяатан Баян-Уул сумын уугуул, Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, төрийн түшээ, дипломатч, хошууч генерал Дашбалбарын Базарсад агсан байв.
Тэгвэл энэ цаг үед Дорнод аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа тус аймгийн  Чулуун хороот сумын уугуул, хошууч генерал Цэдэвийн Сэргэлэн шинэ үеийн Хил хамгаалах байгууллагын өнгө төрхийг бүтээж, хилчдийн алхааг цаг үетэй нь нийлүүлж өгсөн гавьяатай эрхэм гэдгийг жирийн иргэд бид бүхэн үргэлж бахархан санаж байдгийг хэлэх нь зүйтэй байх.
Тийм учраас иргэд сонгогч бид бүхэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ц.Сэргэлэн генерал шиг эх орон, ард түмнийхээ төлөө ихийг бүтээх ухаан, чадалтай хүнийг төрийн түшээгээр сонгож, өнөөдрийн жижиг эрх ашиг, жалга довны үзлийн төлөө бус ирээдүйн хүчирхэг Монгол улсыг бүтээхэд нь боломж гаргаж өгч, энэхүү эрхмийг төрийн түшээгээр сонгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа та бүхэндээ чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна.
Ж.Батдорж 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.