Гамшиг осол болсон хотын оршин суугчид ХОТЫН ДАРГАА хайж байна Х.Нямбаатар аа

231

Гамшиг осол болсон хотын оршин суугчид ХОТЫН ДАРГАА хайж байна Х.Нямбаатар аа

 

Улаанбаатар хотод аймшигтай осол болж, гурван хүн нас барж, 30 гаруй хүнд гэмтэн, олон тэрбум төгрөгний хохирол учраад байна. Уг ослын тухай "Дашваанжил" компаний жолооч ярихдаа: "Нэг машин гулгаад ороод ирсэн" хэмээн ярьсан билээ. Мөн өнөөдөр автозамын хальтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол гарав.

Энэ үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хаана яваа нь иргэдийн анхаарлыг татаж таарна.

Тэгвэл Х.Нямбаатар АНУ-ын баруун эрэгт яваа аж. Түүнийг АНУ-ын Денвер хотод азжаргалтайгаар айлчлаж явахад хот нь утаандаа сааралтаж, хотын иргэд нь унаа хүлээж, улныхан нь толь шиг зам дээр мөргөлдөж, адаг сүүлд нь газ дэлбэрэлтээр амь насаа алдаж, өвлийн хүйтэнд орох оронгүй гуй гайшууд автаж байна даа.

Хотын дарга энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр хотын 22 жилийн найрамдалт харилцааг бэхжүүлэх, худалдаа, боловсрол, урлаг соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж буй аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.