Хятадын зах зээл дэх гадны супермаркетууд

90
Гадаадын нэр хүндтэй, олон жилийн түүхтэй худалааны сүлжээ том дэлгүүрүүд Хятадын зах зээлд орж ирж өрсөлдөж байна

 

        Гадаадын нэр хүндтэй, олон жилийн түүхтэй худалааны сүлжээ том дэлгүүрүүд Хятадын зах зээлд орж ирж өрсөлдөж байна. Өнгөрсөн оны сүүлээр, 11 сард Ухань хотод Японы AEON MALL, Америкийн Волл Март-ын харья Sam's Member салбараа нээв. Шанхайн Пүдүн дүүрэгт Германы  Olechi  супермаркет мөн үеэр үүд хаалгаа дэлгэж,  саяхан гурав хоногийн өмнө зуун жилийн түүхтэй энэхүү том сүлжээ өөр хоёр  салбар дэлгүүрээ Гуандүн, Шэнжэньд нээж байна. 

        Ийнхүү гадаадын том супермаркетууд Хятадад салбараа нээж байгаа нь Хятадын эдийн засаг өсөн нэмэгдэж, хэрэглээ тэлж, зах зээл асар их татах хүчтэйг харуулж байна. 

        Хятадын жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны 11 сарын байдлаар 7.2 хувь өссөн. Тайлант хугацаанд Хятад иргэдийн худалдан авалт 46.1 хувиар нэмэгдэж, 2022 оны мөн үеэс 2 нэгжээр өссөн байна. Хятадад өнгөрсөн онд 400 гаруй худалдааны төв ашиглалтад орж, цар тахлын дараах эдийн засаг сэргэн хөгжиж, зах зээлд хөгжил хөдөлгөөнтэй болж амьдрал буцалж эхэлсэн жил байлаа. 

        Гадаадын супермаркетууд чанартай бараа, онцлог бараа авчирч хэрэглэгчдэд санал болгож байна. Брэнд барааг нэмэгдүүлж, бараагаа боломжтой арга хэлбэрээр борлуулах зэрэг зах зээлийн шинэ маркетинг хийхийн зэрэгцээ хэрэглэгчдэд ая тухтай үйлчилгээ үзүүлдэг. Хажуудаа номын өрөө, хүүхэд тоглуулах газар, кофе, цайны газар байгуулсан байдаг тул хэрэглэгчид юунд ч санаа зовохгүй, ая тухтай тайван явж, сэтгэл ханамжтай худалдан авалт хийдэг. 

        Америкийн  Волл Март компани ойрын үед Хятадад жил бүр 6-7 шинэ дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа юм байна. Японы LAWSON компани ирэх 2025 онд Хятадад салбар дэлгүүрээ 10 мянгад хүргэхээр төлөвлөж байна. Энэ бол огт шинэ юм биш. Цар тахлын гурван жилд гадаадын  супермарктуудын бизнес Хятадад саатаж сааралгүй явж ирсэн билээ.

        Харин сүүүлийн үед нэгэн шинэ хнадлага ажиглагдах болов. Энэ нь юу вэ гэвэл гадаадын зарим супермаркетууд хотын төвөөс алслагдсан нутаг, жижиг хотуудад үүд хаалгаа нээж эхэлж байгаа юм.  Энэ нь тэднийг Хятадын зах зээлд  бизнес хийж өрсөлдөх урт хугцаааны төлөвлөгөөтэйг харуулж байна. Хятад улс гадаадад өндөр түвшинд нээлттэй байж, хэрэглээгээ тэлж эдийн засгийн өсөлтийг хөдөлөгөх хүч болгох бодлого хэрэгжүүлж байна. Энэ нь гадаадын компаниуд Хятадад бизнесээ  өргөтгөхөд таатай нөхцөл болж байгаа юм. 

 

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.