Сонгинохайрханыг бүрхсэн МАНАН-г хэн сарниулах вэ?

904

Энэ удаагийн сонгуулийг МАНАН-г устгах магадлалтай сонгууль гэж нийгмээрээ найдаж хүлээж байна. Гэхдээ гагцхүү иргэдийн шударга сонголт МАНАН-г устгах эцсийн зам гэдгийг ч онцлох боллоо.Ялангуяа ийм төлөвлөгөөтэй өрсөлдөөн өрнөж буй тойрог бол Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрог. Энэ тойрогт УИХ-ын сонгуульд 27 хүн нэр дэвшиж байгаа билээ. Тэдний дунд МАН, АН хоёр намын дэвшигчидтэй өрсөлдөн МАНАН-г устгах төлөвлөгөө эрчимжиж байна. Энэ төлөвлөгөөний цөм нь "Та бидний эвсэл”.  Монгол хүн Монголын суурь баялаг, Монгол өрх Монголын тулгуур баялаг, Монгол төр Монголын түшиг баялаг гэсэн 3 баялгаар хөтөлбөрөө тодорхойлсон "Та бидний эвсэл”-ийн гол хөзөр болсон нэр дэвшигч Энхбаярын Батшугар энэ хугацаанд багагүй анхаарал татаж, сонгогчдын дунд нэр хүнд нь улам өссөөр байна. МАХН-аас энэ тойргийн МАНАН-г сарниулах өрсөлдөөнд түүнд итгэл хүлээлгэн, сурталчилгаа, иргэдтэй хийх уулзалт зэрэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Тиймээс ч ажиглагчид Э.Батшугар СХД-т сонгогдож, тэнд хуралдсан МАНАН-г сарниулах боломжтой болох нь хэмээн дүгнэх боллоо.Уулзалтуудын үеэр тэрээр Мөрийн хөтөлбөрөө тайлбарлахын сацуу түүний МАНАН-гийн эсрэг хийх тэмцэлийн үг сонгогчдын дэмжлэгийг ихэд хүртэж байгаа юм. Иргэдийн төлөөллүүдээс хэлсэн үгээс хэсэгчлэн хүргэе: -Хүнийг муулахын өвчнөөр өвчилсөн хүмүүс юу хийснийг нь мэдэхгүй, аль болохоор муулж л байвал болдог юм шиг санах юм. Нэр дэвшигч Батшугарын аав нь хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн шүү. МАНАН-гийн сүүдэрт ч өртсөн. Тэгэхээр одоо эд нарт тэр сүүдрийг арилгах төлөвлөгөөнд нь итгэж байгаагаа хэлье. Та бүхэнд найдаж байгаа шүү. Баярлалаа.
-Бид өөрчлөлтийг үнэхээр олон жил хүлээлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид бахь байдгаараа л байна. Ядаж төр минь ард түмэндээ эелдэг найрсаг, хүндлэлтэй үйлчилдэг болвол маш их баярлах байна. Хаа сайгүй хөмсөг зангидсан төрийн албан хаагч нартай харьцахад үнэхээр төвөгтэй. Уг нь аливаа ажлыг доороос нь эхлээд, зовлон жаргалыг нь мэдэрсэн хүн арай л өөр байх сан гэж бодогддог л юм. Үүнийг албан тушаалын наймаа л гэж боддог юм шд. Энэ бол наад захын жишээ. Энэ бүхнийг л та бүхэн засаж залруулж өгөхийг хүсье. Бүгд чаддаг чаддагаа хийгээд явбал төрийн нэр хүнд ч цэвэрших байлгүй. Төрөө цэвэрлэх гэж энд та бүхэн бидний саналыг авахаар зогсож байгаа гэж бодож байна. Амжилт хүсье.
-Өнөөдөр зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа маш олон залуус байна. Залуустаа уриалж хэлэхэд, одоогоо биш ирээдүйгээ бодож сонголтоо хийх ёстой шүү гэж хэлмээр байна. 
-Таны "шүүгч нарыг ч бидний адил ард түмэн сонгох ёстой гэсэн үг” их таалагдлаа. Хаа хаанаа шударга ёсыг тогтоомоор байна. МАНАН-гийн хоёр намын хулгайчдыг ялаад, ялыг нь өгөөрэй гэж хүсье. Итгэж байгаа шүү.
-Эрхэм дүү Батшугар та Монголын элит гэр бүлийн залгамжлагч болж төрийн түшээ болох цаг нь болж, ард түмний хүү болохоор боллоо. Ээж нь хүндлэл хүлээх сайхан эмэгтэй. Аавынх нь удирдлага дор 2001-2006 онд МАХН-ын Прогноз төвийн ЭША байсан. Би Энхбаяр даргыгаа их хүндэлдэг. Үлгэр дуурайлал болсон улс төрийн зүтгэлтэн хүн. Сайн хүний удам угсаа болсон хүү нь энэ цагийн ороо бусгаа үед улс орондоо их зүйлийг хийх хүндтэй бөгөөд хэцүү замыг сонгон орж байгаад маш их баярлаж, амжилт хүсье ээ. Төрийн минь сүлд өршөөж, дүү таныг төрийн түшээ болгон улс орныхоо хувь заяаг тэгшитгэнэ гэдэгт итгэж байна. Амжилт хүсье ээ.
-Монголын шилдэг залуусын төлөөлөл манай тойрогт нэр дэвшиж байгаад бид их баяртай хүлээж авч байна. Хамгийн гол нь Батшугар нэр дэвшигчийг улс төрд чамгүй мэдлэг, туршлагатай гэж бодож байгаа. Дэлхийн боловсролтой энэ залуугийн МАНАН-гийн эсрэг тэмцэлд нэгдэж, дэмжихээ илэрхийлье ээ. МАН, АН дотроос МАНАН-г түүж устгах хүнд бэрх тэмцэлд чинь бид хүч нэмж, түрлэг болно гэдэгт итгээрэй.
Иргэд "Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр илүү бодитой, ард түмэндээ ойрхон, өдийг хүртэл шийдэгдээгүй байгаа нийгмийн суурь асуудлуудад чиглэсэн байна хэмээн ам сайтай хүлээж авч байгаа бол нэр дэвшигч Э.Батшугар "Та бүхэн санаж байгаа бол 2000 оны сонгуульд миний аавын удирдсан МАХН 72 суудал авч, 2004 онд амлалтаа 200 хувь биелүүлж байсан билээ. Би бас ингэж ажиллах болно” гэж батлан хэлж байлаа.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.