Орос руу зугтсан Украины улстөрчийг бууджээ

144

Орос руу зугтсан Украины улстөрчийг бууджээ

 

Украины Дээд радагийн гишүүн асан Илья Кива буудуулан амиа алджээ. Улстөрчийн үхлийн ард Украины Аюулгүй байдлын алба байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж. Түүний цогцос Одинцовогийн Супонево тосгоноос олдсон бөгөөд толгойд нь сумны шарх байсан гэнэ.

2019 оноос хойш Дээд радагийн гишүүн байсан Илья Кива нь Украины эрх баригчдыг хатуу шүүмжилдэг байснаараа алдартай. Тэрээр Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард Испаниар дамжин Орос руу зугтсан юм. Оросыг дэмждэг байсан Кива ОХУ-ын цэргийн ажиллагааг дэмжсэн ярилцлага өгч байсан билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Львов хотын шүүх түүнд зайнаас 14 жилийн хорих ял оноож, эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.