Украин дахь тусгай ажиллагаа хэзээ дуусах вэ гэсэн асуултад Кремль хариулав

465

ОХУ-ын Украин дахь тусгай ажиллагаа дуусах хугацааг зарлаагүй гэж Песков мэдэгдэв.
Украин дахь Оросын тусгай ажиллагаа дуусгавар болох эцсийн хугацааг зарлаагүй байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков холбогдох асуудлаар тайлбар хийхдээ мэдэгдэв.
Украин дахь тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Төлөвлөгөө бүрэн хэмжээгээр хэрэгжсэн үед тусгай ажиллагаа дуусна гэж Песков хэлэв.
Мөн тэрээр"Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах бие даасан нөөцтэй" гэж батлав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  цэргийн ажиллагаа эхлэх үед Украины хотууд, тэр дундаа Киевийг яаравчлан дайрахгүй байхыг Зэвсэгт хүчинд даалгасныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тэмдэглэв. Гэсэн хэдий ч "Украины үндсэрхэг үзэлтнүүд"-ийг орон сууцны хорооллуудыг галын цэгийн зориулалтаар тоноглосон гэж буруутгав.
Гуравдугаар сарын 5-нд Путин Украинд тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан нь хэцүү шийдвэр байсан гэдгийг тэр нэмж  тодотгожээ.
Эх сурвалж: Лента.ру. ВВС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.