Цэхээ боомтын “олон улсын загвар”

265

Цэхээ боомт нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомттой нүүрлэх ба ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзэнээ хошуунд байрладаг. Цэхээ боомт нь Өвөр Монголын гурав дахь том боомт юм.
Цэхээ боомт нээгдсэнээс хойших 31 жилийн хугацаанд түр зуурын ачаа нэвтрүүлдэг байсан бол одоо бүтэн жил нээлттэй байдаг боомт болон үсрэнгүй хөгжилд хүрчээ.


      Цар тахлын дараа хэвийн үйл ажиллагаагаа сэргээснээс хойш Цэхээ боомтын гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг удаа дараалан хурдасгаж, "ухаалаг" хөгжлийг биелүүлсэн. "Ухаалаг гааль, ухаалаг хил, ухаалаг холболт"-ын бүтээн байгуулалтыг хурдасгаж, боомтын гаалийн бүрдүүлэлт "секунд тоолох" эрин үе рүү шилжлээ. Цэхээ боомтын гаалийн бүрдүүлэлтийн загварыг "чингэлэг өргөх, шилжүүлэн ачих"-аас "Шилжүүлэн ачих + задгай ачаа дамжуулах" руу оновчтой болгож, нүүрс тээвэрлэх сувгийг "дөрөв орж, дөрөв гарах" байсныг "зургаа орж, дөрөв гарах", “арав орж, зургаа гарах” болгон өргөтгөжээ. Нэг цонхоор цахим хяналт хийж, жолоочгүй хил дамнасан тээвэрлэлтийг хэрэгжүүлж, гаалийн бүрдүүлэлт илүү ухаалаг, хялбар болж, ачааны гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг эрс дээшлүүлж, импорт, экспортын барааны гаалийн бүрдүүлэлтийн үр дүнг нэмэгдүүлсэн.

      Цэхээ боомт нь "боомтын давуу тал"-ыг "боомтын эдийн засаг" болгон хувиргаж, боомтын аж үйлдвэрүүдийн төлөвлөлтийг илүү оновчтой болгож, худалдааны цар хүрээг өргөтгөж, импорт, экспортын худалдааны бүтэц, хилийн худалдааны хөгжлийг ахиулж байна.

 

Зохиогч:Н.АЛТАН-УУЛ, Э.ТЭРГҮҮН, ЮЙ ЛИЧЮНЬ
Найруулагч:Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж:SOLONGONEWS.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.