Шинэ төрлийн коронавиусийн эсрэг эмчилгээ сайн үр дүнд хүрч байна
Үндэсний эрүүл мэндийн хорооны холбогдох албан тушаалтан энэ сарын 17-нд Бээжин хотноо хэлсэн үгэндээ, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаанаас сэргийлэх болон эмчилгээ сайн үр дүнд хүрч, эдгэрэн эмнэлгээс гарсан өвчтөний байдлыг судласны дүнд, хэрэгжүүлэхэд үр дүнтэй зарим оношилгоо эмчилгээний арга зам нэгэнтээ бүрдлээ гэжээ. Түүний танилцуулснаар, фосфорын хүчлийн хлорохин, плазмын эмчилгээ, уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм зэрэг нь мөн клиникийн нэлээд сайн үр дүнд хүрсэн байна.
Энэ сарын 16-ныг хүртэлх байдлаар, бүх Хятадад эдгэрэн эмнэлгээс гарсан шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаагаар өвчилсөн өвчтөн 10 мянгаас давжээ. Хүбэй мужийг эс тооцвол, бүх Хятадын хэмжээнд оношлогдсон тохиолдол нэмэгдэх нь 13 хоног дараалан буурсан аж. Төрийн зөвлөлийн нэгдсэн сэргийлэлт, тогтоон барих механизмын энэ сарын 17-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Үндэсний эрүүл мэндийн хорооны Эмчилгээний бодлогын хяналт удирдлагын товчооны байцаагч хатагтай Гүө Яньхүн "Сэргийлэх, эмчлэх ажил нэлээд сайн үр бүтэмжид хүрч байна. Энэ хижиг тахал бол шинэ бий болсон халдварын шинжтэй өвчин эмгэг хэдий ч түүнийг сэргийлж, эмчилж болох талтай. Эдгэрэн эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн байдалд хийсэн судалгаанаас үзвэл, эмчлэн эдгэрүүлсэн өвчтөнүүдийн хувьд, оношилгооны болон эмчилгээний зарим үр дүнтэй арга бүрдсэн. Эмнэлгээс гарсан өвчтөнүүдийн 90 орчим хувь нь өвчний байдал нь хөнгөн, 10 орчим хувь нь өвчний байдал хүнд буюу туйлийн хүнд өвчтөнүүд байсан. Нарийвчилсан судалгаанаас үзэхэд, өвчтөнүүд өвчилснөөс оношлогдсон хүртэлх цаг хугацааны хувьд бүх Хятадын хэмжээнд дунджаар 4.95 хоног байна. Энэ нь бид оношилгооны цагийг богиносгон, эрт оношлон эрт эмчилж, түүнчлэн энэ нь эдгэрэлтийг нэмэгдүүлэх маш үр дүнтэй арга болсныг харуулж байна” гэжээ.
Гүө Яньхүний танилцуулснаар, өвчтөнүүдийн 90 гаруй хувьд нь амьсгалыг дэмжих, цусны эргэлтийг дэмжих, дархлааг сайжруулах зэрэг вирусийн эсрэг эмчилгээ, өвчний шинж тэмдэгт чиглэсэн эмчилгээ зэрэг иж бүрэн эмчилгээний арга хэрэглэж, өвчтөн эдгэрэхийг түргэтгэсэн байна. Ялангуяа сүүлийн үед эрт оношлох, эрт эмчилгээ хийж, түүнчлэн өвчний байдал нь хөнгөвтөр өвчтөнийг хүлээн авч эмчилсний дараа үргэлжлэн ажиглалт хийснээс үзвэл, өвчний байдал нь хүнд өвчтөний эзлэх харьцаа анх 38 хувь байснаас өдгөө 18 хувь хүртэл буурчээ. Иймээс, эрт оношлох, эрт эмчлэх нь эмчлэн эдгэрүүлэх хэмжээ, хүлээн авч эмчлэх хэмжээг дээшлүүлэх, халдварлалтын болон нас баралтын хэмжээг бууруулах хамгийн үр дүнтэй арга болсныг дурьдсан байна. Тэрбээр хэлэхдээ “Бид авран эмчлэх чадварыг нэмэгдүүлэх, эдгэрүүлэх хэмжээг дээшлүүлэх иж бүрэн практик, аргыг дүгнэн гаргаж чадна гэдэгт би итгэлтэй байна. Манай улсын дотоодын авран эмчлэх ажлыг чангатгахад хэрэглэж болох төдийгүй олон улсад хэрэгжүүлж болох үр дүнтэй нандин туршлага болох юм” гэжээ.
Өдгөө, Хятадын 29 муж, Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпус болон армийн системийн томилсон эмчилгээний 30 мянга гаруй ажилтан Хүбэй мужийг дэмжин тусалж байна. Тэд голдуу амьсгалын зам, халдварлалт, хүнд өвчин эмгэгийн зэрэг мэргэжлийн хүмүүс бөгөөд түүнчлэн нэлээд олон тооны сувилагч ажиллаж байна. Үхань хотод өвчний байдал нь хүнд тохиолдол олон байгаа онцлогт чиглүүлэн, хүнд өвчин эмгэгийн мэргэжлийн 110 мянга гаруй эмч нар ажиллаж байгаа бөгөөд тэд бүх Хятадын хүнд өвчин эмгэгийн эмчилгээний ажилтнуудын нөөцийн 10 хувийг эзэлж байна. Гүө Яньхүн ХОУР-гийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Бүх Хятадын хэмжээнээс Үндэсний яаралтай түргэн тусламжийн аврах багаас 22 багийг шилжүүлэн бүрдүүлсэн бөгөөд нарийвчилсан тоног төхөөрөмжтэй тул Үхань хотын авран эмчлэх түвшинг дээшлүүлэхэд тусалж чадах юм. Үүнээс гадна гурван P3 түр лаборатори, хяналт шинжилгээний ажилтнууд хүрэлцэн ирж Үхань хотын болон Хүбэйгийн хяналт шинжилгээний чадвар, хяналт шинжилгээний үр дүн, оношлох хурдыг нэмэгдүүлэн ажиллаж байна” гэв.
Эдгэрэн эмнэлгээс гарсан өвчтөний илаарших хугацааны цусны плазмыг ашиглан эмчлэх нь хүнд болон хүндэвтэр өвчтөнийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга болж, үүнийг оношлон эмчлэх арга төсөлд нэгтгэсэн байна. Эдгэрэн эмнэлгээс гарсан өвчтөн өөрийн цусны плазмаа хандивлан, хүнд, хүндэвтэр өвчтөнүүдэд туслахыг Гүө Яньхүн уриаллаа.
Үндэсний эрүүл мэндийн хороо, Үндэсний хятад анагаахын эм бэлдмэлийн хяналт удирдлагын товчоо урьд нь хамтран мэдэгдэл гаргаж, бүх Хятадын хэмжээнд хандан уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм хэрэглэх талаар танилцуулсан юм. Өдгөө 10 мужийн тогтмол 57 эмчилгээний байгууллага уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эмийг хэрэглэсэн 701 оношлогдсон тохиолдлыг ажиглалтын хүрээнд хамруулж, эдгээрээс 130 тохиолдол эдгэрэн эмнэлгээс гарч, 51 тохиолдлын өвчний шинж тэмдэг арилж, 268 хүний өвчний байдал сайжран, 212 тохиолдлын өвчний байдал хүндрэлгүй хэвийн байна. Үндэсний хятад анагаахын эм бэлдмэлийн хяналт удирдлагын товчооны Шинжлэх ухаан технологийн хэлтсийн дарга Ли Юй хэлэхдээ, нарийвчилсан мэдээлэлтэй 351 тохиолдолд хийсэн статистик бүртгэлээс үзэхэд, уушги цэвэрлэн хоргүйжүүлэх эм нь шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг эмчлэхэд клиникийн нэлээд сайн үр дүнтэй байх хэтийн төлөвтэй байна гэжээ. Түүний тайлбарласнаар, эмийг зургаан хоног буюу эмчилгээний хоёр хугацаа уусны дараа өвчтөнүүдийн доторх 94.6 хувь нь биеийн дулаан нь хэвийн болсон байна. 214 өвчтөн ханиалгадаг байсан бол эмийг 1 хоног уусны дараа өвчнүүдийн 46.7 хувийнх нь ханиалгах шинж тэмдэг арилж, эмийг 6 хоног уусны дараа өвчтөнүүдийн 80.6 хувийнх нь ханиалгах шинж тэмдэг арилсан аж. Үүний зэрэгцээ, тамиргүйдэх, хоолны дуршил буурах, хоолой өвдөх зэрэгт мөн эмчилгээний нэлээд эерэг үр дүнтэй байгаа юм байна.
Эх сурвалж: ХОУР