У.Хүрэлсүх:Чингэлтэйд дэвшүүлсэн гурван залуу бол шударга ёсыг өөрсдийн биеэр үлгэрлэж яваа улс төрчид

798



Т.Аюурсайхан бол бүтээлч, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэл тэмүүлэлтэй, шударга бус зүйлд чимээгүй өнгөрч байгаагүй залуу. Харин М.Оюунчимэг зарчимч, ажил амьдралын туршлагатай, Чингэлтэй дүүрэгтэй хэрэгтэй байгаа болохгүй асуудал бүрээ УИХ-ын чуулган дээр ярьж сонгогч олныхоо төлөө явдаг эмэгтэй. Харин Ж.Сүхбаатарын хувьд хамгийн анх авлигын  эсрэг дуугарч байсан шударга шулуун улс төрч. Түүний хуулийн мэдлэг манай эх орон, улсад хэрэгтэй. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан учраас төрийн ажлыг сайн мэддэг. Үндсэн хуулийн шинэчлэл хийхэд хамгийн их анхаарч, зөвлөж байсан улс төрч. Иргэд сонгогч та бүхэн минь энэ гурван залуугаа дэмжээрэй. Эхлүүлээд дуусгаагүй ажлуудыг нь үргэлжлүүлж хийлгэх боломжийг олгоорой гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн сонгогчдод хандаж уриалав.

Харин  УИХ-ын сонгуулийн  25-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан “Чингэлтэйчүүд та бид 30 жилийн турш хийгдээгүй ажлыг гурван жилийн дотор хийж чадлаа. Бид нэг эв санаагаар нэг зүгт харж чадвал өмнөх 30 жилийн алдаагаа засч чадна” гэв.

 М.Оюунчимэг “ Чингэлтэйчүүд бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цэвэр ус, дулаан бохирын шугамыг 80 хувьд хүргэлээ. Чингэлтэй дүүргийнхээ 285 айлыг дулааны шугам сүлжээнд хамруулж, “Шинэ хороо” төслийг анх удаа санаачилж эхлүүллээ. Мөн УИХ-ын хаврын “отгон” чуулганаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг Чингэлтэй дүүрэгт татаж 41,2 сая ам.долларын хөрөнгө оруулалттай дулааны шугам сүлжээ хийхээр болсон. Чингэлтэйгээ жишиг дүүрэг болгохын тулд иргэд та бүххийг хүчээ нэгтгэхийг хүсч байна” гэв.

Харин УИХ-ын  сонгуулийн 25-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сүхбаатар “Монгол улсын Засгийн газрын явуулсан бодлогыг иргэд сонгогчид хүлээн зөвшөөрч байна. Тэр байтугай биднийг шүүмжилдэг улс төрийн хүчин, тэдний дэмжигчид Засгийн газрын хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Монголд итгэл дутагдаж байсан. Улс орны баялаг гэдэг бол итгэл. Олон түмэн итгэсэн цагт дэмжлэг болдог. Дэмжлэг бий болсон цагт хөгжил ирдэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёрхон жил ажиллаж байгааг ихэнх иргэд мэдэхгүй байгаа. Дөрвөн жил ажиллаж байгаа юм шиг ойлгож байгаа байх. МАН 1992 оноос хойш МАН дангаараа дараалан засаглаж байгаагүй. Дэлхий даяар айдас түгшүүртэй, хөрш хоёр улс маань бараг “гал алдаж” байхад, монголчууд бид маскгүй  ч жирийн өдрүүдийг өнгөрүүлж байна. Энэ бол бидний бодлого, бидний хүчин зүтгэл хүчтэй байгааг харуулж байна” гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.