Улстөрчдийн “бай” нь улсын эрх ашиг байж болохгүй!!

157

 

Нийтийн тээврийн ногоон автобус нэлээн том золиос шаардлаа. Нэг л удаагийн но-нь илэрч эхлэнгүүтээ ажил хариуцсан хоёр ч сайдаа татаж унагаад байна. Хүн тээвэртэй холбоотой асуудалд “хүнлэг”, хариуцлагатай байж чадаагүй хүмүүс ажлаа өгөх нь ч зүйн хэрэг биз. Гэтэл сошиалын шуугиан намжсангүй. Түгжрэл хариуцсан сайд, Хотын даргын араас тагнуулын даргыг “татах” гэж улайрч эхэллээ. Өөрөөр хэлбэл, яг гардан ажил хариуцсан хүмүүс нь сандрахдаа “арьс”-аа хамгаалахын тулд ногоон автобусны тендерийг тагнуулын албатай хольж хутгаж баахан бантан зуурч орхисон. Учир начирыг нь олоогүй олон нийтээс гадна сөрөг хүчин нэртэй жижиг намууд ч олонд танигдах мэхэндээ “Тагнуулаас зөвлөмж ирсэн” гэх бүдэг бадаг үгийг ашиглаж байна. Гэтэл яг учрыг нь тунгаавал тагнуулын байгууллага албаны тайлбар өгсөн л төдий аж.

 

Төрийн нууцад юу хамаарах, юу нь хамаарахгүй талаар ерөнхий тайлбар өгснөөс биш ногоон автобусны тендерийг нууцад хамруул гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Энэ талаар нийслэлийнхэн ч зөвлөмж өгсөн гэснээс өөр тоймтой зүйл хэлээгүй. Баримт гээд хуудас цаас харуулсангүй. Хэвлэлийнхэн асууж лавлаад ч тодорхой хариулт авч чадаагүй. Угаас тагнуулын байгууллага гэдэг улс орны үндэсний эрх ашгийг хамгаалах “том” чиг үүрэгтэй болохоос автобусны тендер мэтэд орооцолдох үндэслэл огт үгүй. Ялангуяа, олонд танигдаж сонгуулийн шоу хийх гэсэн улстөрчдийн хамаагүй дайрдаг, шүүмжилдэг газар биш юм. Тиймээс аливаа дуулиан шуугиан, улс төртэй холбоотой асуудлаа аль болох улс орны үндэсний эрх ашигтай хольж хутгахгүй байхад нийтээрээ анхаарч, анзаарахгүй бол “бай” буруу тийшээ онилж, сүүлдээ утга аа алдаж эхлэх нь.

С.Хүдэр

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.