БНАСАУ тагнуулын хиймэл дагуулаа зургаадугаар сард хөөргөхөө мэдэгджээ

246

БНАСАУ тагнуулын хиймэл дагуулаа зургаадугаар сард хөөргөхөө мэдэгджээ

 

БНАСАУ цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа зургаадугаар сард хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын цэргийн үйл ажиллагааг цаг тухайд нь ажиглах зорилготой гэж БНАСАУ-ын цэргийн хэрэг хариуцсан өндөр албан тушаалтан өнөө өглөө мэдэгджээ.
“Хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй БНАСАУ-ын ажиллагаа нь байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд “зайлшгүй” шаардлагатай юм” гэж эрх баригч Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Ри Пён Чоль мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилсан байна.
“Бид одоогийн болон ирээдүйн аюул заналыг цогцоор нь авч үзэж, тогтоон барих хүчин чадлаа бэхжүүлэх үйл ажиллагааг илүү нарийвчлан хэрэгжүүлэх болно” гэж Ри Пён Чоль хэлжээ. БНАСАУ тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө Японд мэдэгдээд байгаа юм. Пёньян цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа пуужинд суурилуулах бэлтгэл ажил дууссанаа зарлаад байгаа тул хэдийд ч хөөргөж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун саяхан цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэлийг хангах үүрэг бүхий байнгын бус хорооны үйл ажиллагаатай танилцаж, “цаашдын үйл ажиллагааных нь төлөвлөгөөг” баталсан юм. 
 
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.