Уруйн үерт хоёр настай хүүхэд ээжийн хамтаар гэртэйгээ урсаж, энджээ

290

 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар 08 дугаар сарын 01-ний 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буужээ.

Үерт 32 настай эмэгтэй, 2 настай эрэгтэй нар гэртэйгээ урсаж нас барсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь ажиллаж, 32 настай эмэгтэйн цогцсыг 20:30 цагт олж, 2 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр өглөөний 06.07 цагт олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.