Зам, талбайд тогтсон 120 тонн усыг сорууллаа

199

Зам, талбайд тогтсон 120 тонн усыг сорууллаа

Ойрын өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орж буй тул зам, талбайд ус тогтсон дуудлага, мэдээллийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газрын албан хаагчид арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо буюу Төмөр замын вокзалын тойрог орчмын авто машин зорчих хэсэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро орчмын байршилд очиж зам, талбайд тогтсон нийт 120 тонн усыг соруулаад буй.

Түүнчлэн Баянбүрдийн тойрог, Гэсэр сүмийн уулзвар, “Континенталь” зочид буудлын урд зам, Нарантуул захын урд замд тогтсон усыг сорууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.