Үндэсний бөхийн АМ АВАХ үйл явцыг дэлгэцээр дамжуулна

177

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг "Энэ жил 512 бөх есөн даваанд барилдана. Өмнөх жилүүдэд гардаг байсан бөхийн амлагаатай холбоотой зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэ процессыг ил тод байлгахад анхаарна. Нөгөө талаас, бөхийн ивээн тэтгэгчийг дурдах, нутгийг дуудах дээр зарим нэг санал гарч байна. Энэ талаар тодорхой шийдвэрүүд гарна" гэлээ.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт орно.
-Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.  -Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана.
-Нэг бөх таван минутад багтаан ам авна.
-Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.
-Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой  бөхөд хүндэтгэл үзүүлнэ.
-Монгол туургатны /Тува, Өвөр Монгол зэрэг.../бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.
-Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.
-Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.