Хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг өргөн мэдүүлнэ

439
   Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдаан өнөөдөр(2023.06.16) болж, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр Н.Батзоригийг томилуулахаар Монгол Улсын их хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
 
       Шүүгчийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт энэ сарын 20-23-ны хооронд хуваарийн дагуу болно.
 
      Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт дуусаж, нэр дэвшигчдийг нийлбэр оноогоор нь эрэмбэлсэн. Ийнхүү хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
 
 
                                                                                          Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.