Хэлэлцүүлэгт урьж байна

300
Эрхэм хуульч судлаачид Та бүхнийг “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн хэлэлцүүлэгт урьж байна.
 
Хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд болно.
 
        Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд  түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл уг бодлогын төслийг Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын оролцоотой боловсруулаад байна.
 
Хэлэлцүүлэгт administration@judcouncil.mn цахим шуудан, 99037619 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.
 

 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.