Украины Каховка далан нурж, үерлэсний улмаас 40 мянга гаруй хүн орох оронгүй болжээ

219

Оросын армийн мэдэлд байгаа Нова Каховка орчмын далан нурж, үер Украины нутаг руу орсны улмаас 40 мянга гаруй хүн орох оронгүй болоод байгаа талаар “BBC” мэдээллээ.

                  Каховка далан Оросын армийн эзэлсэн бүсэд хамаардаг бөгөөд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын тал даланг зохион байгуулалттай нураасан гэж үзэж байгаа аж. Каховка далангийн ус Украины томоохондоо тооцогддог Днепр зэрэг гол цутгаж, үерлэжээ. Хэрэв нэн даруй хариу арга хэмжээ авахгүй бол Украины 80 хот, тосгон үерт автаж болзошгүй нөхцөл байдалтай байгаа юм байна. Харин ОХУ-ын талаас Каховка далан нурсантай холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.