Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын үнэ
Монгол Улсын 21 аймгийн хамгаалалтын захиргаад энэ оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн шинэ тасалбараар үйлчлэхээр болжээ.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, "Welcome to Mongolia" уриалгатай нийцүүлэн шинэчилсэн байна.
Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад зургаадугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх аж.
Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт нэвтрэх тасалбарын үнэ 3,000-500,000 төгрөгийн хооронд байна.
Дархан цаазат газарт нэвтрэх тасалбарын үнэ:
Байгалийн цогцолборт газарт нэвтрэх тасалбарын үнэ: