Түргэний аманд хууль бусаар дөрвөн тонн орчим самар түүлгэж, дамлан зарах гэж байсныг таслан зогсоожээ

361
Түргэний аманд хууль бусаар дөрвөн тонн орчим самар түүлгэж, дамлан зарах гэж байсныг таслан зогсоожээБогдхан уулсын түргэний аманд хууль бусаар 3.8-4 тонн орчим самар түүлгэж, түүнийгээ дамлан зарах үйл ажиллагаа явуулах гэж байсныг таслан зогсоожээ. 
 
Тодруулбал, есдүгээр сарын 1-ний өдрийн хяналт шалгалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өмнө ажиллаж байгаад халагдсан албан хаагч самрын наймаачидтай хуйвалдан, удаа дараагийн үйлдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоож, холбогдох газарт нь шилжүүлсэн байна.
 
Хамгаалалтын захиргааны даргын 2022.08.03-ны өдрийн 01 тоот удирдамжийн хүрээнд Байгаль орчны Хяналтын улсын байцаагч нар байнгын хяналт шалгалт хийж буй болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.