“Goldman Sachs”: АНУ-ын Сангийн яамны бэлэн мөнгөний хэмжээ 30 тэрбум ам.доллароос доош түвшинд хүрнэ

292

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “АНУ зургаадугаар сарын дунд гэхэд бүх Засгийн газрын төлбөр тооцоогоо төлж чадаж байна гэдэгт эргэлзэж байгаа”-гаа мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар даваа гарагт Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккартитай дахин уулзахаар байгаа юм. Үүнээс өмнө Бүгд Найрамдах намын удирдагч Кевин Маккарти ням гарагт Жо Байдентэй дефолтоос сэргийлэх асуудлаар утсаар ярилцсан бөгөөд яриа хэлэлцээ харьцангуй ахицтай байгааг мэдээллээ. 31.4 их наяд ам.долларын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх асуудлаар Жо Байден болон Кевин Маккарти нар нэгдүгээр сараас хойш ширүүн маргаантай байгаа юм. Талууд хэлцэлд хүрэхээр оролдох явцад энэ долоо хоногт зах зээл их хэмжээний савлагаатай байхыг шинжээчид анхааруулж байна. АНУ-ын Сангийн яамны бэлэн мөнгөний хэмжээ зургаадугаар сарын 8, 9-ний өдөр гэхэд 30 тэрбум ам.доллароос доош түвшинд хүрнэ гэж “Goldman Sachs” тооцоолжээ. Энэ нь АНУ-ын Засгийн газрын төлбөр тооцоог хийхэд шаардагдах санхүүжилтийн хамгийн доод боломжит хэмжээ юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.