Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

387
 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, нэр бүхий 1 шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл таних этгээдээс шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан үйлдлийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэв.
       Мөн “Шүүх байгуулах тухай санал” болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрийн болон албаны нууцыг хамгаалах журмын төслийн танилцуулгыг тус тус сонслоо.
       Тус хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах нэг орон сууцыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хангамж үйлчилгээний хэлтсийн Слесарь Б.Бадмаарагт 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс нэг жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.
       Түүнчлэн Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, төрийн албанаас чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дуламсүрэнг томиллоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.