АХБ олон улсын зах зээлд анхны төгрөгийн бонд гаргалаа

655

Азийн хөгжлийн банк (АХБ) олон улсын зах зээлд анхны төгрөгийн бонд гаргаж 21 тэрбум төгрөг татлаа. Энэхүү “nomad” бонд нь 7.5 сая ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд хагас жилийн купон нь 10.1 хувь, таван жилийн хугацаатайгаар гаргажээ.
“Энэ нь олон улсын бондын зах зээлд хөгжиж буй орнуудын валютын хувьд шинэ жишгийг тогтоож байна” гэж АХБ үзжээ. Татан төвлөрүүлсэн санхүүжилтээр ТЭСО КОРПОРАЦЫН хэрэгжүүлж буй төслийг санхүүжүүлнэ. 2019 оны XII сарын 2-нд АХБ, ТЭСО КОРПОРАЦ-тай  7.5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан юм. Тус гэрээгээр ТЭСО КОРПОРАЦЫН компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ханган нийлүүлэх сүлжээгээр нь дамжуулан иргэдийн амьжиргааг дэмжинэ гэж үзжээ. Энэхүү зээл нь АХБ-аас Монгол Улсын хувийн хэвшилд төгрөгөөр олгож буй анхны зээл гэж мэдээлж байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.