Суданд гал зогсоохоор тохиролцсон ч мөргөлдөөн үргэлжилж байна

359

ХАРТУМ./DW/.
Суданы мөргөлдөгч талууд орон нутгийн цагаар лхагва гаргийн 18:00 цагаас гал зогсоох төлөвлөгөөнийхөө талаар зарласан ч зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрсөн бямба гаргаас хойш армитай ширүүн мөргөлдөж буй шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн /тусгай алба/ галаа зогсоож буйгаа түрүүлж мэдэгджээ.

“Бид гал зогсоож байгаагаа батлан мэдэгдэж байна, нөгөө тал ч мөн зарласан хугацаанд ийм амлалт өгнө гэж найдаж байна” гэж шуурхай хариу арга хэмжээ авах хүчнийхэн “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.


Дараа нь Суданы арми “нөгөө тал гал зогсоох дэглэмийг дагаж мөрдсөн тохиолдолд хүмүүнлэгийн байгууллагуудал туслах зорилгоор” уг тохиролцоог мөрдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Гэвч гал зогсоох дэглэм хэрэгжиж эхлээд удаагүй байхад нийслэл хотод буун дуу сонсогдсон гэж Германы “DPA” агентлаг сурвалжлагчийнхаа мэдээлснээс эш татан уламжилсан байна.

“Reuters” агентлаг мөн гал зогсоохоор тохиролцсон хугацаа эхэлсний дараа ч мөргөлдөөн үргэлжилсээр байсныг нутгийн иргэдийг эх сурвалжаа болгон мэдээлжээ.

Лхагва гаргаас гал зогсоох оролдлого ийнхүү дахин бүтэлгүйтжээ. Өмнө нь мягмар гаргийн оройноос лхагва гаргийн орой болтол гал зогсоохоор төлөвлөж байсан ч хэрэгжээгүй байна.

Олон улсын зуучлалтайгаар хүрсэн 24 цаг түр эвлэрэх тохиролцоо зөрчигдсөнөөр Суданы арми, хагас цэрэгжсэн бүлэглэл хоорондын мөргөлдөөн лхагва гарагт тав дахь өдрөө үргэлжилж байна.


Суданы армийн командлагч бөгөөд тус улсын "де-факто" удирдагчАбдель Фаттах аль-Бурхан болонтүүний орлогч бөгөөд шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагчМухаммед Хамдан Дагало нарт үнэнч зүтгэдэг хүчнүүд бямба гаргаас мөргөлдөж эхэлсэн.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдэгдсэнээр, зэвсэгт мөргөлдөөний улмаас 270 хүн амиа алдаж, 2600 гаруй хүн шархадсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.