Солонгос, Филиппин дэх "шувуу"-нуудыг авчирна

244

Солонгос, Филиппин дэх "шувуу"-нуудыг авчирна

 

Засгийн газраас "5Ш" үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь болох "Шувуу" үйл ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан 100 гаруй хүнийг авчрахаар болсон. Тэдний паспортыг хүчингүй болгож, дансыг "царцаах" зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Тэгвэл эдгээр хүний зарим нь тун удахгүй эх орондоо ирж магадгүй болжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар саяхан БНСУ-ын Засгийн газраас Сөүл хотноо зохион байгуулсан Энэтхэг, Номхон далайн бүсийн “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад оролцсон. Тэр үеэрээ БНСУ, Филиппин улсын холбогдох байгууллагуудтай "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж буй хүмүүсийг Монгол Улсад буцаахад хамтран ажиллахаар болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 66 (7051)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.