Ц.МӨНХ-ОРГИЛ: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо нууцын зэрэглэлтэй хэлэлцэнэ

274
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, өнгөрсөн баасан гарагт Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Тэгвэл тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг халдашгүй байдлын дэд хороогоор энэ долоо хоногт оруулахаар товолсон байна. Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа. 
        Тэрбээр "Асуудлыг ярьж эхлээгүй байна. Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдана. Яагаад гэхээр Ерөнхий прокурор асуудлаа маш нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой асуудлууд орж ирнэ. 
     Тиймээс гишүүдийн асуудлыг  хаалттай хэлэлцдэг горимтой. УИХ гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх талаар хэлэлцдэг дэгтэй.  Дэд хорооноос гүшүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ, түдгэлзүүлэхгүй гэдэг саналаа өгнө. Ерөнхий прокурорын саналд ажлын тав хоногт багтаан хариу өгөх ёстой. Манай дэд хороо таван гишүүнтэй. Лхагва гаригийн өглөө хуралдаж эхэлнэ.  Дэд хорооны дараа Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.  
       Бид эхлээд материалуудтай нь танилцах хэрэгтэй байна. Одоо л бидний гар дээр материал ирж байна. Ерөнхий прокурор болон мөрдөн байцаагч нараас асууж тодруулах зүйлс гарна. Нэр холбогдсон гишүүд мөн энд оролцож, тодруулга өгнө. Ингээд нууц санал хуралтаар шийднэ. Эцсийн шийдийг Их хурал гаргана" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.