АНУ-д хоёр банк дараалан дампуурсан нь Европын хөрөнгийн зах зээлд цочрол үүсгэжээ

214

3-р сарын 10-нд АНУ-ын Цахиурын хөндийн банк үйл ажиллагаагаа зогсоосон нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш тус улсад хаагдсан хамгийн том банк болж байна. 3 сарын 12-нд мөн Америкийн Signature банк "системийн эрсдэл"-ийн улмаас хаагдаж буйгаа зарласан билээ.
Банк дампуурахад нөлөөлсөн шалтгаан нь АНУ-ын үнэт цаасны ханш унаж, банкуудын хувьцаа унасантай холбоотой бөгөөд хаалтын үед гурван үндсэн хувьцааны уналт өсөлт өөр өөр байжээ. Мөн 2 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж огцом буурсан байна.
 
АНУ-д хоёр банк дараалан хаалгаа барьсан нь  Европын хөрөнгийн зах зээлд цочрол үүсгэв. 3-р сарын 13-ны өдөр Европын хөрөнгийн зах зээлийн голлох хувьцаа унаж, хаалтын ханш 2 хувиас илүү буурч, хүнд цохилтод өртсөн байна.
 
3-р сарын 12-ны өдөр АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен: "Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байгаа нь  Цахиурын хөндийн банк хаагдах болсон гол шалтгаан юм. Бодлогын хүү нэмэгдсэнээр, тус банкны эзэмшиж буй бонд зэрэг санхүүгийн хөрөнгийн зах зээлийн үнэ тасралтгүй буурахад хүрч байгаа юм" гэжээ.
 
Г.Бямба
https://sonin.mn/news/culture/136524
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.