З.Санждорж: X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй

323

“Халх Жавзандамба хувилгааны тухай” Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. 2020 онд АНУ-ын Конгрессоос баталсан холбогдох баримт бичигт Далай ламыг залгамжлагч, эсвэл хойд дүрийн талаарх бодлогын мэдэгдэл гэсэн бүлэг байдаг. Уг бүлэгт Хятад улсын Засгийн газар, эсвэл өөр улсын Засгийн газар XIV Далай лам болон ирээдүйн залгамжлагч эсвэл хойд дүрийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь Төвөдийн ард түмний шашны язгуур эрх чөлөөг зөрчсөн хэрэг болно гэж заасан.
Төвөдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан. Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй.
Богдын хойд дүр тодруулах үйл ажиллагаанд дэг журмаараа номын ёсонд зааснаар биш, хөндлөнгийн эрх ашиг холилдсон, утгагүй зүйл болсон нь улам тодорхой болж байх шиг.
Би Далай ламын эсэргүүцэж, сөрөг байр суурь илэрхийлээгүй. Өмнөх түүхүүд шигээ будилаантай болчих вий сайн магадлаач ээ гэдгийг хэлье.
Эхнээс нь буруу ойлголт төрүүлбэл Монгол Улс маань дэлхийн шившиг болох гээд байна." гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.